Хаах
Б А С С Е Й Н
  • Ажиллах цаг: Даваа-Баасан 8:00-20:00 Бямба-Ням 9:00-22:00
  • Цахим шуудан: tbassein@gmail.com
Эрхэм зорилго ба чанарын бодлого

Үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, аз жаргалын төлөө өдөр бүр чанартай, эрсдэлгүй үйлчилгээг хүргэнэ.

Төв бассейн нь 1986 онд Улаанбаатар хотын иргэд, тэр дундаа хүүхэд, залуусын бие бялдрыг чийрэгжүүлэх, усан спортын төрлөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор МХЗЭ-ийн Төв хорооны харьяанд байгуулагдаж байлаа. 2018 онд тус төв хувийн хэвшилд шилжиж, “Төв бассейн” ХХК нэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн бөгөөд 2020-2025 онд их засвар хийж, олон улсын стандартад нийцсэн шинэ техник, технологи, инновацыг бүрэн нэвтрүүллээ.

Бид нийслэлийн хүүхэд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих, тэдний спорт, бие бялдрын хөгжилд хувь нэмэр оруулах үндсэн зорилгын хүрээнд үйлчлүүлэгчдийн ая тухыг хангасан, орчин үеийн шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна.

Усан сан

25 * 18 хэмжээтэй 4м гүн 6 зам бүхий Улаанбаатар хотын хамгийн том усан сан.

Хүүхдийн усан сан

8 * 3 хэмжээтэй 1.2м гүн хүүхдийн усан сан.

Фитнесс

300м.кв талбай бүхий Солонгос улсын Каесун брендийн тоног төхөөрөмжтэй Амжилт фитнессийн 4-р салбар.

Шинжилгээний лаборатори

Үйлчлүүлэгчдээс болон уснаас тогтмол шинжилгээ авна.

Шинэ шийдэл

Орчин үеийн
дэвшилтэд технологи

Ус цэвэршүүлэх төхөөрөмж

Усан сангийн усыг боловсруулан цэвэршүүлэх автомат ажиллагаатай цогц систем. 99.98% усыг бүрэн цэвэршүүлж ариутгана.

Агааржуулалтын систем

Нийт үйлчлүүлэгчийн биеийн дулаанаас шалтгаалан агаарын чийгшил болон дулаан солилцоог автоматаар загварчилдаг бүрэн автомат систем

Саарал усны технологи

Усан сангийн шүршүүрын усыг дахин ашиглах саарал усны систем

Мэдээ мэлээлэл

Усанд сэлэхийн ашиг тус

Яагаад сэлэх ёстой вэ?

Дархлаа сайжруулна- Усанд сэлэх үед амьсгалын систем идэвхтэй ажиллаж, биеийн эсэргүүцэл нэмэгдэн гадны халдвар, нөлөөг тэсвэрлэх чадвар сайжирдаг

Стресс тайлна- Усны чимээ болон орчны тайван байдал нь тархины альфа долгионыг идэвхжүүлж, таныг сэтгэл санаагаар тайвшруулж, бүтээлчээр сэтгэхэд тусална

Нурууны ачаалал бууруулна- Сэлэлт нь биеийн бүх булчинд жигд ачаалал өгдөг бөгөөд нуруу, үе мөчинд эерэгээр нөлөөлж, өвдөлт, ачааллыг багасгана

Тамир тэсвэр нэмэгдүүлнэ- Тогтмол сэлэлт нь уян хатан чанар , биеийн хүч тэсвэрийг сайжруулж, бэртлээс сэргийлэх хамгийн найдвартай арга болдог

 

Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө

Сэлэлтээр дамжуулан хүүхэд хэрхэн төлөвшдөг вэ?

Сэлэх үйл явц нь хүүхдэд зөвхөн биеийн хүч гэлтгүй дараах чухал зан чанаруудыг суулгадаг

Тэвчээр, хатуужилтай болдог- Хичээл бүрд өөрийгөө даван туулах дадал суулгадаг

Хариуцлагатай болдог- Дасгалд тогтмол сууж, хувийн ахиц гаргахыг хичээдэг

Анхаарал төвлөрөл сайжирна- Усанд зөв техник сурахын тулд анхааралтай байж сурна

Багаар ажиллах чадвар сууна- Бусадтай хамтарч, багшийн зааврыг дагах дадалтай болно

Өөртөө итгэлтэй болдог- Шинэ зүйлс сурч, ахиц дэвшлийг мэдэрсэнээр өөрийгөө үнэлж сурдаг

 

Аюулгүй байдал ба соёл

Сэлэлтийн өмнөх болон дараах бие халаалт яагаад чухал вэ?

  • Булчинг гэмтлээс хамгаална- Хэт гэнэт хөдөлгөөн хийх нь шөрмөс, булчинг татах эрсдэлтэй
  • Цусны эргэлт идэвхжүүлнэ- Эрчимтэй дасгалд биеийг бэлдэж, амьсгалаа зөв хуваарилахад тусална
  • Анхаарал төвлөрөлийг нэмэгдүүлнэ- Дасгал эхлэхээс өмнө сэтгэл санааг төвлөрүүлж, ослоос сэргийлнэ
  • Үе мөчийг хөдөлгөөнд бэлтгэнэ- Усны эсэргүүцлийг зөв тэнцвэржүүлэх чадвартай болгоно
  • Гүйцэтгэл сайжирна- Биеийн уян хатан чанар сайжирч, сэлэлтийн техник илүү сайжирна

 

 

Дээш очих