Хаах
Б А С С Е Й Н
  • Ажиллах цаг: Даваа-Баасан 8:00-20:00 Бямба-Ням 9:00-22:00
  • Цахим шуудан: tbassein@gmail.com

Ерөнхий танилцуулга

Манай компани нь 1969 оноос Туул голын эрэгт усны гольдрол ашиглан 50 метрийн задгай усан бассейн байгуулан улс, хотын аваргын тэмцээнийг жил бүр зохион байгуулж ирснээс гадна хүүхэд залуучуудыг усан спортоор хичээллүүлж иргэдийг усанд сэлж сургах ажлыг зохион байгуулж ирснээр монголд анх усан спортын хөгжил суурь тавигдсан байна.

Усан спорт сургалтын төв нь анх МХЗЭ-ийн Төв хорооны 1-р нарийн бичгийн дарга Л.Түдэвт битүү усан байгуулах хүсэлтийг тавьснаар 1986 онд МХЗЭ-ийн төв хорооны харьяа хүүхэд, залуучуудын усан спорт сургалтын “Төв бассейн” нэртэйгээр анх байгуулагдаж нийслэлийн хүн амын бие бялдарыг чийрэгжүүлэх, усан спортын төрлөөр хичээллэгчдийг сургах, Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд тусламж үзүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2018 оноос хувьчлагдан Этүгэн Их Сургуулийн харъяа “Төв бассейн” ХХК нэртэйгээр ажиллаж байгаа билээ.

 

Дээш очих